Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Шуурхай штабын гишүүд манай улс FIDIC загвар гэрээг хэрэглэх, холбогдох хуулиудад олон улсын худалдан авалтын дөрвөн үндсэн зарчим тусгаж өөрчлөлт оруулах, “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай” хууль санаачлан батлуулах, Сайжруулсан хатуу түлш, техникийн шаардлага стандартыг шинэчлэх, Агаарын чанарын индексээр чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх зэрэг санал гаргасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл өнөөдрийн хуралдаанд оролцсон бөгөөд Шуурхай штабын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ.
“Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг” гэж хэллээ.