Цайны газар болон залгаа байшин шатаж байсныг унтраажээ
Өмнөговь аймгийн эмч, сувилагч нарын баг БНСУ-д сургалтад хамрагдсан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн дэмжлэгээр:
- Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар
- Бүсийн оношилгоо эмчилгээний төв
- Өрхийн эрүүл мэндийн төв
- Хувийн хэвшлийн эмч, уламжлалт, сэргээн засах, мэс заслын эмч, эх барих эмэгтэйчүүд, дотор бөөрний их эмч, сувилагч нарын төлөөлөл богино хугацааны эмнэлзүйн сургалтад хамрагдсан байна.
Бүгд Найрамдах Солонгос улсын Чонжү хотын Дизайн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ийнхүү сургалтад хамрагдаад иржээ.
Ташрамд сонирхуулахад, “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай билээ.