“Оюу толгой” компани Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байт ууланд түймэрт өртөж доройтсон 400 га талбайд ойжуулалт хийж 1 сая мод тарьсан байна. Тус компани 100 сая мод хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 42 сая модыг бодитоор тарихаар төлөвлөөд байгаа аж.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жамсран, “Улсын хэмжээнд мод бэлтгэлийн үйлдвэрлэлийн дал гаруй хувь нь манай Сэлэнгэ аймгийн нутагт төвлөрч байсан. Уур амьсгалын өөрчлөлт, ус чийгийн хомсдол, газрын хөрсний элэгдэл, гадаргын цөлжилтийг сааруулах хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт” хэмээн энэхүү ажлын ач холбогдлыг онцолсон юм.
“Оюу толгой” компани үйл ажиллагаа зөвхөн уурхайн хашаагаар хязгаарлахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгохоор ажиллаж байна.