Өмнөговь аймгийн эмч, сувилагч нарын баг БНСУ-д сургалтад хамрагдлаа
Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 2040 он гэхэд “Ухаалаг загвар сум” болгон хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд “Ханбогдын хөгжлийг дэмжих Оюу толгойн хурдасгуур” сангаар дамжуулан 50 сая ам.долларын санхүүжилтийг хийх юм. 2022 оноос хойших тус сангийн хийсэн онцлох ажлуудаас дурдвал:
- 5 га талбай бүхий усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлгийг цогц шийдсэн Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил дууслаа.
- Сумын төвийн явган зам, дугуйн зам, гадаргын ус зайлуулах систем бүхий 7.96 км автозамын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгалаа.
- Нэг дор 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай орон нутгийн иргэд болон Оюу толгойн ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай амьдралд хувь нэмэр оруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, орон нутагт жишиг болохуйц шинэ спорт цогцолборын барилгыг эхлүүллээ.
- Орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүнд, ЕСБХБ болон ЖАЙКА байгууллагуудтай хамтран орон нутгийн бизнесүүдэд санхүүжилтийн боломжуудыг танилцуулсан сургалтууд, ХасБанктай хамтарсан жижиг, дунд бизнесийн өсөлт, ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээл, ХХБ-тэй хамтарсан Ханбогд сумыг ногоон дэд бүтэцтэй, уур амьсгалд тэсвэртэй жишиг сум болгон хөгжүүлэх Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилт зэрэг төслүүд орох юм.