Монгол Улсын Эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.
Өнгөрсөн онд гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт орлого 13 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс хайлуур жонш 318 сая ам.доллар, төмрийн хүдэр 600 сая ам.доллар, зэс 3.3 тэрбум ам.доллар, нүүрс 8.7 тэрбум ам.долларт хүрлээ.
Ингэхдээ,
- Хайлуур жонш – 1,3 сая тн
- Төмрийн хүдэр – 7,5 сая тн
- Зэсийн баяжмал – 1,7 сая тн
- Чулуун нүүрс – 79,4 сая тн
- Хүрэн нүүрс – 4,2 сая тн
- Түүхий нефть – 4 мянган тн-ыг экспортлоод байна.
2024 онд экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт боллоо.
Монгол Улсын экспортлосон нийт нүүрсний 30.4 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар экспортлосон бөгөөд нэг жилийн хугацаанд хамгийн их нүүрс экспортолсон түүхэн амжилт үзүүллээ. Үүний 37% буюу 11.3 сая тонн нь биржээр арилжаалсан байна.
Уул уурхайн биржийн арилжааг өнгөрсөн онд тогтмол явуулж 50 удаагийн арилжаагаар 1.57 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 15.3 сая тонн нүүрс борлууллаа. Энэ нь 2023 оны биржийн арилжаатай харьцуулахад 57%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК ийн олборлосон нүүрсний хэмжээ 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлоод байна.