Утаа, түгжрэлийг шийдэхээр Л.Оюу-Эрдэнийн Шуурхай штаб ковидын үе шигээ ажиллана
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41.9-т “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэсэн заалт байдаг. Энэ хуулийн 41.10-т “Эгүүлэн татагдсан гишүүнд эл тэтгэмжийг олгохгүй” гэжээ.
Товчхондоо бол УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад дахин сонгогдоогүй гишүүн ажил эрхлэхгүй бол эсвэл бага цалинтай ажилд орсон бол тэтгэмж авах нь. Гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусуут ганцхан сар биш бүтэн жил ийнхүү цалинтай амарч болно гэсэн үг.
Нэг тоо бодоод үзье. Дунджаар нэг УИХ-ын гишүүний сарын цалин 4 сая гэж бодоход нэг гишүүнд тэтгэмж гэж 48 сая төгрөг олгох нь. Одоогийн парламентад сууж буй 126 гишүүн энэ тэтгэмжийг авахаар боллоо гэхэд 6 тэрбум 48 сая төгрөг шаардлагатай.
Ийнхүү УИХ-ын гишүүнд тэтгэмж олгохыг олон нийт эсэргүүцэж буйгаа нээлттэй илэрхийлж байна. УИХ-ын гишүүд ч мөн энэ заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж эхэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “УИХ-ын гишүүнээр 4 жил ажилласан хүн нэг жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авдагийг болиулна аа. Тиймээс хаврын чуулганаар УИХ ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар саналаа хүргүүллээ” хэмээжээ.