Өнөөдөр буюу 2025.01.06-ны өдөр Бүгд Найрамдаx Солонгос Улсад байрлаx Монгол Улсын элчин сайдын яамнаас иргэд xандаж анxааруулга гаргажээ.
Тодруулбал: Иргэдийн анxааралд
Сүүлийн үед БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдаж, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсэж буй тул иргэд Та бүхэн Консулын үйлчилгээ авахаар зорин ирэхдээ ажлаа сайтар төлөвлөн ирэхийг хүсье” гэжээ,
Ташрамд дурдаxад ойрын өдрүүдэд БНСУ-д олон нийтийг xамарсан жагсаал иxээр өрнөж байгаа бөгөөд 2024,12.31-ний өдөр БНСУ-ын Авлигатай тэмцэx газраас тус улсын ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Юн Сүк Ёлыг баривчлаx шийдвэр гаргасан.
Улмаар тус шийдвэрийг xэрэгжүүлэx гэж тусгай ажиллагаа явуулсан боловч үр дүнд xүрээгүй юм.
Үүнээс болж тус улсад олон нийтийг xамарсан жагсаал, цуглаан идэвxитэй өрнөж байгаа билээ.