БНXАУ-ын Төвөдийн өөртөө засаx оронд 7.1 магнитудын xүчтэй газар xөдлөв
Сирийн шинэ Засгийн газар дайны дараах болон хориг арга хэмжээний улмаас тогтворгүй болсон эдийн засгаа сэргээх зорилгоор төрийн албан хаагчдын цалинг 400 хувиар нэмэгдүүлэхээ амлалаа. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Сирийн Сангийн сайд Мохаммед Абазидын мэдээлснээр, уг арга хэмжээг ирэх хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхлэх аж.
Мөн төрийн албан хаагчдын нэгдүгээр сарын цалинг энэ долоо хоногт олгохоор болжээ. Өмнөх Ерөнхийлөгч Башар аль-Асадын үед төрийн албан хаагчдын нэг сарын цалин ердөө 25 америк доллар байсан. Энэ нь тэднийг болон улсын ихэнх иргэдийг ядуурлын түвшинд хүргэсэн хэмээн тооцогдож байна.
О.АНИР