Их Британийн “The Economist” сэтгүүлд 2025 онд хорт хавдрын эсрэг вакциныг бүтээхэд томоохон ахиц гарч магадгүй талаар мэдээлжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, хорт хавдрын эсрэг вакцинууд эцэстээ үр дүнгээ харуулж эхэлсэн бөгөөд арьс, тархи, уушгины хавдрын эсрэг туршилтууд хийгдэж байгаа аж. Эдгээр вакцинууд нь илүү инвазив эмчилгээний хэрэгцээг бууруулах боломжтой гэж найдаж байна.
Хорт хавдрын эсрэг вакцин нь дархлааны системийг идэвхжүүлж, хавдрын эсүүдийг таньж, устгахад чиглэгддэг.
Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр олон судалгаа, туршилт хийж, зарим нь амжилттай үр дүнд хүрээд байна.
Жишээлбэл, Их Британийн Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд өндгөвчний хорт хавдрын эсрэг вакциныг хөгжүүлж эхэлжээ. Энэ нь дархлааны системийг хавдрын эсүүдийг эрт үед нь таньж, устгахад “сургадаг” юм байна.
Гэсэн хэдий ч, хорт хавдрын эсрэг вакциныг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд цаг хугацаа, нэмэлт судалгаа шаардлагатай.
Одоогоор эдгээр вакцинууд нь туршилтын шатандаа явж байна. Ирээдүйд хорт хавдрын эсрэг вакцин нь энэ өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чухал хэсэг болох боломжтой юм.