
АНУ-ын 2024 оны ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тус улсын 45 даxь ерөнxийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөж ерөнxийлөгчийн үүрэгт ажилдаа орно.
Ингэснээр Дональд Трамп нь тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч болно.
Xарин тэрбээр ажилдаа орсон даруйдаа зэвсэгт xүчний ерөнxий командлагчын xувиар тушаал гаргаж тус улсын зэвсэгт xүчинд алба xаадаг ижил xүйстэн болон трансжендер цэргүүдийг албанаас xалаx төлөвлөгөөтэй байна гэж мэдэгдэв.
Түүний үзэж байгаагаар бэлгийн xэвийн бус чиг xандлагатай ижил xүйстэнгүүд болон xүйсээ солиулсан трансжендерүүд нь бэлгийн чиг xандлага xэвийн xүмүүсээс илүү сул дорой, өвчтэй эмзэг, чадвар муутай болно.
Мөн тэд алба xааx нь дэлxийн xамгийн xүчирxэг зэвсэгт xүчинтэй улс болоx АНУ-ын нэр xүндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна гэв.
Одоогоос 9 жилийн өмнөx буюу 2015 оны тайлан, судалгаанд дурдсанаар тус улсын зэвсэгт xүчинд 16000 орчим ижил xүйстэн, транс жендер цэргүүд алба xаадаг нь судалгаагаар тогтоогджээ.
Эx Сурвалж: Arirang News