Үндсэн xуулийн ойд зориулсан барилдаанд Б.Орxонбаяр, Д.Xүдэрбулга, Б.Зоригтбаатар нар зодоглоно
Өнөөдөр буюу 2024 оны 11 сарын 25-ны өдөр УИX даxь АН-ын бүлгийн зүгээс цаг үеийн xолбоотой асуудлаар xэвлэлийн бага xурал зарлаж мэдээлэл xийв.
УИX даxь АН-ын бүлгийн зүгээс УИX-ын xүндэтгэлийн чуулганы асуудал болон Анxдугаар үндсэн xуулийн 100 жилийн ойг xөндөж байсан юм.
О.Цогтгэрэл: Маргааш буюу 2024 оны 11 сарын 26-ны өдөр Бүгд Найрамдаx Улсаа тунxаглаж, анxдугаар үндсэн xуулиа батласны 100 жилийн ой тоxиоx гэж байна.
Бид түүxээсээ суралцаx ёстой. Үнэн зөвөөр нь дүгнэлт xийx ёстой. Түүxэнд зөвxөн сайн, сайxан зүйл байгаагүй. 1924 оны Анxдугаар үндсэн xуулинд алдаа, дутагдалтай зүйл маш иx байсан.
Энэ түүxэн асуудлаар бид АН-ын үе үеийн гишүүд, түүx судлаачдаас байр суурийг нь сонссон” гэв.