Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханы санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жилийн турш хэрэгжүүлэхээр баталсан билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жалганд, хог дээр хаягддаг малын арьс ширийг Ховд аймагт баригдаж буй үйлдвэр технологийн паркт боловсруулах юм байна.
Энэхүү үйлдвэр технологийн цогцолборын хүрээнд 100 гаруй жижиг үйлдвэр шинээр барьж, 2000 гаруй хүн ажлын байртай болох аж. Энэ талаар, 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч З.Мэндсайхан ярихдаа, “Манай улс 18 сая арьс ширний нөөцтэй ч 5.5 сая арьс ширийг л хагас болон гүн боловсруулж, үлдсэн 70-аад хувийг нь огт боловсруулахгүй хаядаг. “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилго бол хөнгөн үйлдвэрийн салбарыг энэ мэт дэмжиж, түүхий эдийн гүн боловсруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, экспортын хэмжээг өсгөх явдал юм. Хөдөө аж ахуйн салбарын экспортод эзлэх хэмжээ өнөөдөр 7 орчим хувьтай байна. Үүний 95 хувь нь ноолуур. Тэрхүү ноолуурынхаа 25 хувийг дотооддоо гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгодог бол үлдсэн 70 орчим хувийг нь угааж, гадагш гаргадаг. Энэ тоо бол хангалтгүй үзүүлэлт.
Хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын орлого өсөх, үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэх, хөнгөн үйлдвэрүүдийн тоо нэмэгдэх, био вакцины үйлдвэрийг бүрэн шинэчлэх зэрэг ажлууд хийгдэнэ. ХАА-н салбарын экспорт 400 сая ам.доллароос 800 сая ам. долларт хүрдэг болох юм” гэлээ.
Амжилт