Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх Загджавын Мэндсайхан нь 2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймгуудад нэр дэвшиж байна.
Тэрээр, Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Хувиараа бизнес эрхэлж байгаад төрийн алба руу ажлын замналаа шилжүүлсэн ба анхны төрийн байгууллага нь Сангийн яам байв. Дараа нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Очсон газар бүрдээ ажлаа үнэнчээр сайн хийдэг байсныг нь үнэлэн түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар томилон ажиллуулж байгаад 2020 оны 7-р сард Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болгожээ. Сайдаар хоёр жил, зургаан сар ажилласны дараа Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна.
Түүний хийж бүтээсэн ажлуудаас онцолж, дурдвал,
Үйлдвэр технологийн парк барих ажлыг эхлүүлсэн
- З.Мэндсайхан хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа таван аймагт үйлдвэр технологийн парк буюу малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, цогцолбор барих төлөвлөлт хийж байсан юм. Энэ төлөвлөгөө нь бодит ажил хэрэг болж, Ховд аймагт үйлдвэр технологийн цогцолбор бүхий парк баригдаад дуусах шатандаа орж байна. Энэхүү цогцолбор нь зөвхөн Ховд аймагт хамаарахгүй. Баруун таван аймгийн хэмжээнд 100 гаруй үйлдвэр, 2200 ажлын байр бий болгох бүс нутгийн хэмжээний хөгжлийн төсөл юм. Өөрөөр хэлбэл түүнд ажил хийх төлөвлөгөө байна, гаргалгаа байна.
Хүнсний хувьсгал хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэгч
- Цар тахлын хүнд хэцүү цагт Монгол Улсын хил гааль хаагдаж хүнсний хомсдолд орох эрсдэл үүссэн үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсны хувьд З.Мэндсайхан зөв менежмент хийж, оновчтой бодлогуудыг хэрэгжүүлснээр ковидын хүнд үед манай улс хүнсний хомстолд ороогүй. Энэ хүрээнд хүнсээ дотоодоосоо хангах үндэсний хэмжээний “Хүнсний хувьсгал” аяныг санаачлан эхлүүлсэн юм. Хүнсний хувьсгалын хүрээнд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үр дүнд нь манай улс хүнсний ногооныхоо 85 хувийг өөрсдөө хангадаг болоод байна. Хоёрхон жилийн дотор 35 хувийн өсөлт гаргасан нь түүнийг хурдтай ажиллаж, эхэлснээ дуусгадгийг харуулна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих, ТЭЗҮ-г боловсруулах анхны сая долларыг олж ирж байв.
- Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 60 жил гацсан. Харин З.Мэндсайхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа уг төслийн анхны нэг сая долларыг босгож, түүгээрээ анхны ТЭЗҮ-г нь хийж байв. Энэ хавар уг бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр баруун бүс эрчим хүчний хараат байдлаас гарч бүс нутагт аж үйлдвэр хөгжиж, дэд бүтэц бий болоход хангалттай хэмжээний эрчим хүчний нөөцийг бий болгох юм. Өөрөөр хэлбэл ийм том хэмжээний төсөл, ажил эхлүүлэх зоригтой чанар, аливаад ажил хэрэгчээр хандах хандлага түүнд бий.
Малын түүхий эдийг алт шиг үнэ хүргэх “Цагаан алт” хөтөлбөрийн санаачлагч
- Монголын баялаг мал сүргээс гарч буй түүхий эдийг үнэ цэнтэй болгох, нүүдэлчин ард түмний дархлааг тээж яваа малчдын эрх ашгийг хамгаалах үндэсний хэмжээний “Цагаан алт” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор хэрэгжүүлэх бодлогын санаачлагч, гардан хэрэгжүүлэх гол хүн нь тэр юм. “Цагаан алт” бодлогын хүрээнд малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуур арьс шир, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, өргөтгөх иргэд, аж ахуйн нэгжүүдийг бага хүүтэй зээл, хөрөнгө оруулалт, татварын хамгийн ээлтэй бодлогоор дэмжинэ. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Био комбинатыг бүрэн шинэчилснээр импортоор авч байгаа 7.5 сая ам.долларын гоц халдварт шүлхий, мялзан, арьс товруутах өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл тэр жалганд хаягдаж байгаа малын түүхий эдийг мөнгө болгох гарцыг сэтгэжээ.
Сонгууль болохоор бүгдээрээ хөдөөний хүн дээр нь уяач болчихын. Иймэрхүү хүмүүс ямар “сайн” ажилладагийг сүүлийн 34 жил монголчууд харсан. Хөдөөний сонгогч болон гишүүдээс болж энэ улс сүйрлээ дээ.