Нийслэл Улаанбаатар хотод хүн амын талаас илүү хувь нь суурьшин амьдардаг. Нэг ёсондоо даац нь хэтэрчихээд байгаа гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Мэдээж улс эх орны ирээдүй хойч үе болон өсч торниж яваа цэцэг цэврүү шиг хүүхэд багачуудаа, томчууд бид хамгаалах, хайрлах нь зүй ёсны ухамсрын асуудал. Гэтэл өнөөдөр хүүхэд багачууд маань хүн амын хамгийн их төвлөрсөн их хотодоо эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тоглож наадам, өсөн торних эрх нь хамгийн ихээр зөрчигдсөөр байна. Наад захын жишээ гэхэд л “Хүүхдийн тоглоомын талбай”-н асуудал зайлшгүй анхаарах ёстойг илтгэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар мэдээлэл өгөв. Тоон статистикаас харахад 2018 онд 1118 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад гэмтэж бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авчээ. Эндээс аваад үзэхэд тухайн онд хөлбөмбөгийн талбай дээр тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг ч гарч байсан. 2019 онд энэ тоо 2200 болж өсчээ. 2022 онд 2453 хүүхэд хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байгаад ямар нэгэн байдлаар бэртэж гэмтсэн тохиолдол эмнэлэгийн байгууллагад бүртгэгджээ. О.Номинчимэг: “Иргэд, эцэг, эхчүүд, асран хамгаалагчид бид хүүхдийн тоглоомын талбайн хажуугаар өнгөрч явахдаа эвдэрсэн, хэмхэрсэн ямар нэгэн зөрчилтэй буйг харсан хэрнээ үүнийг засаж залруулах, зохих арга хэмжээ авхуулах талаар холбогдох байгууллагад ханддаггүй, цаашлаад энэ талаар арга хэмжээ авах талаар мэдээлэл өгөх зэргээр анхаарал хандуулдаггүй, зүгээр л дүлий оргиод орхичихдог. Иймээс бид хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, эсэн мэнд байх асуудал дээр голлон анхаарч, сэтгэл зовниж, шаардлагатай бодит алхмуудыг хийх хэрэгтэй байна. Юм бүхэн эзэнтэй байж, юм бүхэн холбогдох дүрэм журамтай байж энэ бүхэн цэгцэрнэ. Хүүхдийн тоглоомын талбайн хувьд бол Монгол улс 2019 онд үндэсний дүрэм журам бүх стандартыг нь баталчихсан байдаг. Үүнийг ашиглалт, аюулгүй байдлыг нь хэн хангаж, хэн хариуцах юм бэ гэдгийг нь маш тодорхой зааж өгсөн байдаг. Ашиглалт, хамгаалалт, үйлчилгээг нь тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар, газрын эзэмшигч нь үүнийг хариуцана гээд заачихсан байдаг. Гэтэл энэ стандарт ер хэрэгжихгүй байна. Улмаар тухайн газрын эзэмшигч болон эцэг эхчүүд ч энэ талаар авах бодит арга хэмжээг харилцан уялдаа холбоотойгоор ажиллаж хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө асуудал болоод байна” гэв.
Манай дүүрэгт энэ эмэгтэй дэвшвэл шууд саналаа өгч дэмжнээ. Манайд өнгөрсөн жил гарсан Батшугар одоо хаана байдгийн болдоо кк.