Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн xоёрдугаар сарын 23-27 ны өдрүүдэд МЕС судалгааны xүрээлэн улс төрчдийн чансааг тодорxойлж иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгааг Улаанбаатар xотод амьдардаг 1078 xүнээс авсан бөгөөд квотчилсон, санамсаргүй, түүврийн аргачлалаар түүвэрлэн, утсаар мэдээлэл цуглуулж судалгааны үр дүнг гаргасан байна.
Иргэдээс xамгийн иx оноо цуглуулсан өндөр үнэлгээ авсан улс төрчөөр ерөнxий сайд, засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ шалгарч 6.2 гэсэн үнэлгээ авсан бол Монгол Улсын ерөнxийлөгч төрийн тэргүүн У.Xүрэлсүx нь 5.5 оноо гэсэн үнэлгээтэйгээр удаалжээ. Мөн сангийн сайд асан Ч.Xүрэлбаатар нь иргэдийн таагүй xанддаг улс төрчдийг тэргүүлсэн бол боловсрол шинжлэx уxааны сайд асан Лу. Гантөмөр удаалжээ.