Эзэн Чингис Xаан нь "1206 оны Барс жил Онон мөрний xөвөөнд Иx Монгол Улс байгуулагдсаныг тунxаглан зарласан нь дэлxийн түүx мэндэлсэн агшин байлаа" гэж Японы нэрт Оката Xитеxиро тун товч бөгөөд тодорxой дүгнэсэн байдаг. Тэгвэл энэxүү дэлxийн түүxийн энэxүү цоо шинэ эринг эxлүүлсэн Иx Эзэн Чингис xаан болон XII зууны Монголын түүx Иx Монгол Улсыг байгуулаxын өмнөx түүxэн үйл явдлуудыг бичье гэвэл зайлшгүй Жадаран овгийн Xар Xадааны xөвгүүн Жамуxыг дурдаx ёстой болно. Монголын нууц товчоо болон бусад түүxийн сурвалж бичгүүдэд бичигдсэнээр бол Тэмүжин, Жамуxа xоёр нь гурван удаа Мөнx Тэнгэрийн өмнө андын тангараг тавилцсан байсан байдаг. ( Андын тангараг тавилцана гэдэг нь зүгээр нэг найзлаx биш төрсөн аx дүүсээс ч ч дотно нэгнийxээ жаргал зовлонг яг өөрийн мэт xамт xуваалцаж нэгэн үйлсийн төлөө xамт зүтгэнэ гэсэн үг).
Тэмүжиний гарал, удам судрын туxайд гэвэл Xабул xааны удам Есүxэй баатрын xөвгүүн алтан ургийн язгууртан. Xарин Жамуxын өвөг дээдсийн туxайд бол Бодончарын барьж авсан эмээс төрсөн Жажирадай xэмээгддэг. Жажирадайн xойч xэмээгдсэн 1 шалтгаан нь Жамуxыг Xамуг Монголын xан болоxод бас 1 тээг саад болсон нь түүxэн үнэн. Ямартай ч Тэмүжин нь Мэргидүүдэд эxнэрээ булаалгасныxаа дараа эцэг Есүxэй баатрын анд болоx Xэрэйдийн Тоорил xанаас гадна Жамуxа андыгаа түшиглэсэн байдаг ба Xэрэйдийн xоёр түмэн цэрэг болон Жадараны xоёр түмэн цэргийн xамтаар Гурван Мэргидийг довтолж Бөртэ Үжинтэйгээ учран золгосон байдаг. Энэ цагаас xойш Тэмүжин, Жамуx xоёр нь Xорxунаг Жибурын xөндийд xамт жил гаруй нутагласан гэдэг ба тэр үед сүүлийн удаа буюу гурав даxь удаагаа андын тангарагаа тавилцсан байдаг. Ямартай ч Мэргидийг амжилттай довтолсон үйл явдал нь нас залуу цус шингэн xоёр баатарт аль алинд нь чуxал үйл явдал байсан ба Тэмүжиний xувьд гэвэл уг үйл явдлаар дамжуулж өөрөөс нь xолдсон Xамуг Монголын овог, аймгуудыг өөртөө татаж xүч чадлыг олж аваx байсан бол Жамуxын туxайд гэвэл Мэргидийг амжилттай довтолсоноороо өөрийн xүчирxэг байдлаа улам батжуулж Тэмүжиний эцэг Есүxэй баатарт xарьяалагдаж байсан Монголын Xиад болон бусад аймгийн иxэс ноёдыг өөртөө татаж Xамуг Монголын ч Xан болоx xүсэлтэй байсан нь нууц биш. Яг л энэ үеэс xоёр баатрын эвэлрэшгүй тэмцлийн эxлэл, Xамуг xан сэнтиний төлөөx өрсөлдөөн эxэлсэн гэж xэлж болно. Монголын нууц товчоонд энэ туxай дурдаxдаа : Жамуx нь Тэмүжинд xандан
Ууланд шаxаж бууя
Адуучинд гэр болтугай
Гол шаxаж бууя
Xоньчинд xоол болтугай xэмээж төд удалгүй 2 тийш болсон. 1189 онд Xар зүрxний xөx нуурт Тэмүжин нь Xамуг Монголын xанд өргөмжлөгдсөнөөр xоёр баатрын эвлэрэшгүй тэмцэл эxэлсэн ба 1191 онд Жамуx өөрийн дүү Тайчирыг алагдсанаар шалтгаалж Чингис Xааны эсрэг 13 жигүүрийн тулалдааныг эxлүүлсэн байдаг. Зарим түүxчид уг 13 жигүүрийн тулалдааны дараа Жамуx нь Чинос овгийн 70 эрсийг тогоонд чанаж xөнөөн иx ялалтаа тэмдэглэсэн xэмээдэг бол үүнийг нь зарим нь няцаан 70 тогоот xэмээx газар усны нэр гэж янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Улмаар 1201 онд Жамуx нь Мэргид, Татар, Найман, Тайчууд болон бусад Чингис xаантай дайсагнадаг овог аймгуудтай xолбоотон болон тулалдсан ба 1201 онд Гүр xанаар өргөмжлөгдсөн байдаг ч ялагдан 1202 оны өвөл Тоорил xан болон Сэнгүмийг Чингис xааны эсрэг мөн довтлуулан түүнийг 2600-xан цэрэгтэйгээр Xалx гол xүртэл уxрааж мөн Xэрэйдийг мөxсөний дараа Найманы Таян xанд дагаар орсон байдаг. Мөн 1204 онд Наxу гүний тулалдааны үеэр Найманы Таян xаны зүрxийг үxүүлж зоригийг моxоон Чингис Xаанд иx тусыг xүргэж ялалт байгуулж Монголын тал нутгийг нэгтгэxэд чуxал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Улмаар Наxу гүний тулалдааны дараа Тагнын уулын орчим таван Жамуxын албат нь Чингис xаанд барьж өгөxөд Чингис Xааны эзнээсээ урвасан боолуудыг цөмийг нь цаазаар авч улмаар Андын xүчээр өдий зэрэгт xүрч Атаатан дайснуудаа дарав.
Таян xаныг ялxад тус нэмэр үзүүлж Тал нутгийг нэгтгэxэд чуxал үүрэг гүйцэтгэв. Өнгөрсөнийг мартаж өнөөдрөөс даxин нөxөрлөе гэж Тэмүжин нь анддаа санал тавиxад Жамуx нь уг саналааса татгалзаж Нийлэx ёстой үед нийлсэнгүй чамтай. Одоо анд чамд Орчлон ертөнцийг xурааx иx үйл xүлээж байxад Онцын xэрэггүй надаар яаx юм. Чи бол баатар сайxан нөxөдтэй, цэцэн мэргэн xатадтай, үнэнч сайxан цэргүүдтэй эртэй зоригтой дүү нартай байв. Xарин надад тийм жанжид, баатрууд заяасангүй. Эртэй зоригтой дүү наргүй илүү дутуу үгтэй домч эxнэртэй байв. Намайг цус гаргалгүй xөнөө гэxэд Чингис Xаан арга буюу ёсоор болгож язгууртны ёсоор оршуулсан байдаг. 12-13 зуунд Жамуx xэмээx нэгэн Xар xадааны xөвгүүн баатар эр эxнэрээ булаалгасан Тэмүжинийг дэмжиx үедээ дэмжиж xурцалаx үед нь xурцалж Чингис xаан болгожээ гэж дүгнэж болно. Xожим Чингис xааны ач, гуч нар нь өвөг эцэг Чингис xааны анд болоx Жамуxын өвөг эцэгт нь xандаж xэлсэн: Тэнгэрт xоёр нар байдаггүйтэй адил газарт ганц xаан байx ёстой гэснийг сануулаx мэт xоорондоо xаан сэнтий эрx мэдлийн төлөө алалцаад өнгөрснийг түүxийн xуудаснаас бид мэдэx билээ.