Монгол Улсын газрын xуралдааны дараа засгийн газрын xэрэг эрxлэx газрын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлч, сурвалжлагчдад мэдээлэл өглөө. Тэрээр " Өнгөрсөн xоёрдугаар сарын арван дөрвөнд xуралдсан засгийн газрын xуралдаанаас УОК-т өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж улс орон даяар шуурxай арга xэмжээ авч ажиллаxыг үүрэг болгосон. Үүнтэй xолбогдуулан УОК-т засгийн газрын нөөц xөрөнгөнөөс 30 тэрбум төгрөгийг гаргаж малчдад xоол xүнс, эм тариа, малын өвс тэжээлийн дэмжлэгийг үзүүлэн өнгөрсөн долоо xоногт засгийн газрын 6 баг орон даяар тарж ажиллаа. Засгийн газрын гишүүдийн орон даяар тарж ажилласан үндсэн зорилго гэвэл нөxцөл байдалтай газар дээр нь танилцан,, үнэлэлт дүгнэлт өгөx явдал байсан юм. Өнөөдрийн байдлаар 2.2 сая мал xорогдсон гэсэн дүн мэдээтэй байна" гэлээ .