“S’Outlets дэлгүүрийн барилгыг нураахдаа ойр орчмын модыг хугалаад дуусах нь” гэж олон нийт цахим сүлжээнд бухимдлаа илэрхийлж байна. Бид энэ асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн албанаас тодрууллаа.
Эх сурвалж энэ талаар ярихдаа, “Моддыг тайрч хугалж буй асуудал огт биш. Шар усны үерээс сэргийлэхдээ тухайн газар орчмыг цэвэрлэж байгаа. Голын голдирол дагуу мод тарих боломжгүй байдаг юм. Анхнаасаа тарих ёсгүй байсан. Ингэж тарьсан мод үер усны аюулын үед идэгдэх магадлал маш өндөр. Эдгээр модыг өөр газар суулгах боломжгүй. Учир нь анх тэнд тарихдаа уулнаас авчирсан юм билээ.
Мөн модыг тайрч авахгүй бол голын үер салаалж халих эрсдэлтэй. Эрсдэлээс урдчилан сэргийлсэн ажил гэхэд болно. Тийм ч олон мод биш. 10 гаруй тооны мод байгаа. Энэ ажлыг хийхдээ Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүдээс нарийн зөвлөмж авсан” гэлээ.