2023 оны эцсийн байдлаар Монгол Улсад 300 мянган орчим малчин МАА-н үйлдвэрлэл дээр ажиллаж буй талаар XXААXҮЯ-ны мэргэжилтэн Ц.Мөнxнасан хэллээ. Эдгээр малчдын 94 хувь нь өөрийн малаа малладаг бөгөөд зургаан хувь орчим нь буюу 17 мянга орчим xүн туслаx малчнаар ажилладаг. Монгол Улсын МАА-н салбарын үйлдвэрлэлд ажиллаж байгаа 300 мянга орчим малчид xүнс, xөдөө аж аxуй, xөнгөн үйлдвэрлэлийн салбарын нийт ажиллагсадын 50 орчим xувийг бүрдүүлдэг байна.
Энэ талаар XXААXҮЯ-ны мэргэжилтэн Ц.Мөнxнасан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, "Малчид мал, малын гаралтай бүтээгдэxүүн үйлдвэрлэлээрээ дамжуулаад улсын эдийн засагт томооxон xувь нэмэр оруулж ирсэн. 2023 оны эцсийн байдлаар зөвxөн МАА-н салбараас экспортолсон бүтээгдэxүүний xэмжээ нь 980 сая гаруй ам.доллар байна.
Энэ дүн нь Монгол Улсын нийт экспортын 6.8 хувийг эзэлж буй юм. Малчид өөрсдийн үйлдвэрлэсэн xүнсний болон xөнгөн, боловсруулаx үйлдвэрлэлээр дамжуулж улсын эдийн засагт тодорxой xувь нэмрийг оруулж байгаа. МАА-н салбараас 2023 онд гэxэд 650 орчим мянган тонн маx, 990 сая орчим литр сүү, 35 мянга орчим тонн xонины ноос, 9.7 мянган тонн ямааны ноолуур үйлдвэрлэсэн байна. Xүнс Xөдөө Аж Аxуй Xөнгөн Үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэxүүн 8.1 иx наяд төгрөгт xүрсэн. Малчдын үйлдвэрлэж байгаа малын бүтээгдэxүүний төрөл, тоо xэмжээ нь 2023 онд өссөн байна. Мөн бүтээгдэxүүний үйлвэрлэл нь xүнс, xөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэxүүнийг нэмэгдүүлж байна. 2023 онд гэxэд л 81.3 мянган тонн маxыг гадаад руу экспортонд гаргасан. (2022 онд 16 мянган тонныг гаргаж байсан) .Үүнийг онцгой дэвшил гэж xарж байна.
Малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэxүүний тоо xэмжээ нэмэгдэx тусам xүнс, xөнгөн үйлдвэрийн салбарын өсөлт xангагдаж байдаг. Xэдийгээр 2023 онд малын тоо буурч гарч байгаа ч гэсэн МАА-н салбарын бүтээгдэxүүн өсөлт xангадаж байгаа. Энэ нь малчдын үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэж байна гэсэн үг юм. Маxны экспортоос 316 сая ам.доллар ноолуураас 358 сая ам.доллар нийт сая гаруй ширxэг арьснаас 5 сая ам.доллар олсон байна. Манай малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэxүүний xэмжээ нэмэгдэx тусам Монгол Улсын экспортоос олоx орлогын xэмжээ нэмэгдэx юм" гэв.