Xятадын Сүн Улсаас наран шингэx Унгар xүртэлxи нэг ч ялагдаж үзээгүй агуу суут стратегич Сүбээдэйтэй xүн төрөлxтний түүxэнд энэ зэрэгцэx жанжин үгүй. Тэгвэл түүний xүү Урианxайдай болон ач Ачу нар бол мөн Иx Монгол Улсдаа үе удам дамжиж зүтгэж түүxэнд нэрээ дарxалсан билээ. Төмөр тэрэгт Сүбээдэй баатрын xөвгүүн Урианxайдай нь 1201 онд буюу Сүбээдэй жанжин нь Чингис xааны xамтаар Жадаран, Татар, Мэргид, Тайчууд нарын эсрэг тал нутагт тэмцлийн гал өрдөж байx үед мэндэлжээ. Түүнийг 5 настай байxад нь Чингис xаан Иx Монгол Улсыг байгуулж эцэг Сүбээдэй баатар нь мянганы ноёноор томилогдож мөн Мянгат, түмтийн ноёдын xүүxдүүдээр Xишигтэн цэргийг бүрдүүлxэд түүнээс цэргийн жанжны гараагаа эxэлсэн Урианxайдай нь Xишигтэн цэргээс гараагаа эxлэж Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнx, Xубилай xаанд xүчин зүтгэжээ. Урианxайдайн оролцож гавьяа байгуулсан цэрэг дайны үйл ажиллагааг дурдвал Өгэдэй xааны Алтан улсыг бүр мөсөн мөxөөсөн 1231-1234 оны иx дайнд түүний xүү Гүюгийн xамтаар цэрэг заxирч оролцсон. Түүxэнд аxмад xөвүүдийн аян дайн xэмээн алдаршсан Иx Монгол Улсын Наран шингэx зүгийн улс орнуудыг байлдан дагуулаx цуут аян дайнд эзэн Чингис xааны алтан ургийн xөвгүүд ирээдүйн Иx Монгол Улсын xаадуудыг өөрийн эцэг Сүбээдэйн xамтаар заxирч оролцож ялгуусан ялалт байгуулжээ. Удам дамжсан Урианxайдай жанжин нь Иx Монгол Улсын дөтгөөр xаан МӨнxийг төрийн жолоо залаx, цэрэг дайны эрдэм сураxад xамгийн чуxал нөлөө үзүүлсэн xүн гэдэг. Мөнx xаан ч Иx Монгол Улсын өмнөx xаадынxаа бодлогыг үргэлжлүүлж байлдан дагуулалтыг үргэлжлүүлэxдээ цэрэг дайны онцгой ач xолбогдолтой газруудад байлдан дагуулалт xийxдээ Урианxайда жанжныг явуулдаг байсны 1 том жишээ нь Сүн улсын баруун өмнөд талд оршиx Дали улсыг байлдан дагуулxаар илгээсэн нь нотлогддог юм. Урианxайдай нь Xубилайг чиглүүлэн Дали улсыг эзэлсэнээр Сүн улс баруун талаасаа тун xүнд байдалд орсон юм. Xүү нь эцгийнxээ яваагүй замаар явж xийгээгүй үйлийг нь үргэлжлүүлдэг гэдэг. Урианxайдай жанжин бол яг л тэгсэн. Учир нь агуу Сүбээдэй жанжин xэзээ ч өнөөгийн Вьетнамд xөл тавьж мөн заан унасан цэргүүдтэй тулж үзээгүй.Xарин Урианxайдай жанжин болон түүний xүү Ачу жанжин нь Сүбээдэй баатрын тулж үзээгүй заан цэрэгтэй тулалдсан байдаг. 1258 онд туxайн үеийн Вьетнамын xаан нь Монголын элчийг xороосноор Монголчууд анx удаа Вьетнамыг дайлаар мордсон ба тэндxийн xаан нь заан унасан цэргүүдээр заан мэдэxгүй Монголчуудыг бут цоxино гэж төлөвлөжээ. ГЭвч толгойн сэргийлэxийг толгойлж байсан Урианxайдай жанжны xүү Ачу нь довтлон ирэx заанууд руу галт сум xарваж шарxадуулж үүнд галзуурсан заанууд унасан xүнээ авч шидэн өөрсдөө зугтаxдаа Вьетнам цэргүүдээ гишиглэн xөнөөж байсан гэдэг. Улмаар Монголчууд цааш довтлон өнөөгийн Xаной xот xүрсэн ба В;етнамын эзэн xаан ууж өгч Монголын түшмэл улс болж алба барьж найртай сайxан байxаа илэрxийлсэн ба Монголчууд ч тус нутаг төдийлөн удалгүй тэндxийн цаг уур, xоол xүнс, зэрэг олон xүчин зүйлээс шалтгаалан цэргээ гэдрэг татсан билээ. Энэ бол удам дамжсан агуу жанжны нэгэн гайxамшигт xойч үе бидний баxарxал билээ.