Төв аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, ХХАА-н газар хамтран “Малчин түмэндээ туслая” аян эхлүүлжээ.
Нийт нутгаар их хэмжээний цас орж “шилэн болон цагаан зуд” хавсарсан нөхцөл үүсэж, малчдын амьжиргаанд хүндрэл тулгарч, байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхлээд байна.
Зарим сумдын нутгаар намар орой орсон цас дутуу хайлж, мөстөн хөлдсөнөөс мөсөн бүрхүүл үүсэж мал бэлчихэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч туурай халцрах, өвөлжөө, бууц хөлдөж байгаагаас малын зүй бусын хорогдол ихсэх хандлага байгаа тул аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд та бүхэн сэтгэлийн хандив өргөж, уриалгад нэгдэнэ үү.
Нүүдэлчин Монголчуудын уламжлалт өв соёл, зан заншлаа хадгалж яваа малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, өвөл, хаврыг хохирол багатай даван туулах, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг Төв сайхан нутгийн зон олон та бүхэндээ уриалж байна гэв.
“Зуд зулагтай”-зуд буцаж, цас арилан дэлгэр сайхан цагийг хамтдаа сэтгэл дүүрэн угтахын төлөө хичээцгээе.
Хандив өгөх данс:
Хаан банк: 5721488344
Хүлээн авагч Төв аймгийн Улаан загалмайн хороо
Регистрийн дугаар 1011022
Хандив өгөх газар: Хүнс, хөдөө аж ахуйн газар