"Баянгол" бизнес инкубатор төвд 2 дугаар сарын 14-ний өдөр гал гарсан. Худалдааны төвийн худалдаа эрхлэгчид мэдээлэл хийж байна.
Энэ талаар ярихдаа, “Гал гарах үед манай худалдааны төвийн хяналтын камер ажиллаж байсан. Манай төвийн камер 30 хоногийн хугацаанд бичлэгээ хадгалдаг. Гэтэл битүүний өдрөөс эхлэн бичлэг нь хадгалагдаагүй байсан. Өмнө нь ямар ч үед зүгээр бичлэгээ ухрааж үздэг байв. Худалдаа эрхлэгчдийн зүгээс үүнийг зориудаар хийсэн үйлдэл гэж хардаж байна
Хоёрдугаар сарын 14-нд манай байгууллага амарч байсан. Яг тэр үеэр гал гарсан. Барилга дотор байсан бүх бараагаа үнс болохыг л харлаа. Энэ галын өмнө хүн бол хүчин мөхөстдөг юм байна. Ард түмнээсээ тусламж хүсэж байна. Эргэн төлөх нөхцөлтэй зээл тусламж байдаг бол туслаач л гэж гуйж байна" гэв.