“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Баянгол бизнес инкубатор төвд хоёрдугаар сарын 14-ний өдөр гарсан галын талаар Худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Татварын Ерөнхий Газрын дарга н.Заяабал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Газрын тосны дарга н.Дашпүрэв нарыг АТГ, ТЕГ-аар шалгуулах талаараа Увс аймгийн Ардчилсан Намын удирдлагууд мэдээлэл хийнэ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах дүү нартайгаа нийлж Увс аймгийн “Хотгор шанага”-ын уурхайг Солонгосчуудад 30 сая ам.доллароор зарсан орлогын албан татварыг төлүүлэх зэрэг асуудлыг мэдээлнэ.
“Зайсан Хилл”-д
12:00-15:00 цагт Өсвөр насны сурагчдад эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн боловсрол олгох “Жигүүр” төслийн нээлт болно.
Хангардийн 14 давхарт
14:30 цагт Хотын дарга Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгнө.
Holiday Inn зочид буудалд
20:00 цагт Өмнөд Солонгосын дуучид болох MC Sniper, Kim Hyun Joong, Bloo нар хэвлэлийн хурал хийнэ.