УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Монгол улсын талаас ГХЯ-ны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчид сайд Б.Мандахбилэг тэргүүтэй төлөөлөл угтах ёслолд оролцлоо.
Энэхүү айлчлалаар хоёр улсын ерөнхийлөгчид албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшнийг ахиулахаар ярилцах юм. Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.