Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын төв байрны 1 давхарт цахим үйлчилгээний 24/7 төвийг нээж, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ төв нь 7 хоногийн турш 24 цагаар ажиллах бөгөөд иргэд түргэн шуурхай, цагийн хязгаарлалтгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдсэн байна.
Иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэх дахин авах, тоон гарын үсэг шинээр авах гэх мэт үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой.
Мөн цаашид хөдөө орон нутаг болон иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байршлуудаар улсын бүртгэлийн цахим машины үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.