Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатарт олон хоновол татвар авдаг болно гэсэн коммунист хуулийн төсөл өргөн барьсан гэж би ойлгосон. Үүнийг хувь хүнийхээ зүгээс эсэргүүцэж байна гэж Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хэллээ.
Тэрээр, Хөдөө орон нутгийн иргэд Улаанбаатар хотод аялах, зугаацах гэж орж ирдэггүй. Эмчилгээ үйлчилгээ, боловсрол, гадаад томилолтод явахаар ирдэг. Энэ асуудалд тулгуурлаад орон нутгийн дугаартай автомашинаас татвар авна гэдэг нь дэндүү хүнлэг бус шийдвэр.
Үүний гарц шийдэл, бусад орны жишгийг бодож олох хэрэгтэй. Зөвхөн хөдөөгийнхнөөс татвар авна гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн. Ард иргэдээ хот, хөдөө гэж ялгасан үйлдэл болно" гэв.