Илон Маскийн “Neuralink” компани анх удаа хүний тархинд чип суулгасан байна. Уг чипийг суулгасан хүний бие сайн байгаа талаар Илон Маск мөн хэлжээ. Тус компанийн зорилго нь хүний тархи ба компьюьерийг холбож, мэдрэлийн системтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд оршино гэжээ. “Neuralink” компани хүний тархинд чип суулгах зөвшөөрлийг өнгөрсөн 5-р сард авсан байдаг. Тэд энэ төрлийн анхны бүтээгдэхүүнээ “Telepathy” гэж нэрлэсэн ба үүний ачаар үе мөчний өвчтэй иргэд бодлынхоо хүчээр компьютер гэх мэт төхөөрөмжүүдийг удирдах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, хүний тархи төхөөрөмжүүдийг удирдах боломжтой болно гэсэн үг. “Neuralink” компани нь өмнө нь мөн сармагчны тархинд чип суурилуулж байсан туршлагатай. Гэхдээ Илон Маскийн компаниас гадна өөр хэд хэдэн компаниуд энэ төрлийн үйл ажиллагаа, мэс ажилбарыг амжилттай хийгээд байгаа билээ. Одоогоор аль компани нь түрүүлж зах зээлд нэвтрэх нь тодорхойгүй байна.