Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт, тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугаман тэмдэглэл (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах, эсхүл тэр талд зогсож байгаа тээврийн хэрэгсэл хүртэл 3 м-ээс бага зайтай газарт түр зогсохыг хориглодог.
Олон нийтийн цахим орчинд тавигдсан явган хүний зам унуулж түргэн тусламжийн автомашины хөдөлгөөнд саад учруулж зогссон гэх зөрчилд Цагдаагийн байгууллагаас хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулснаас гадна энэ төрлийн зөрчил гаргуулахгүй хяналт тавьж, хамтран ажиллах талаар Сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэл хүргүүлж байна.
Жолооч танд Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусад хөдөлгөөнийг хаахгүй байх, зогсоол талбайд тээврийн хэрэгслийг зөв байрлуулахыг зөвлөе.
Эх сурвалж: ТЦГ