Өнгөрсөн шөнө болсон осолд өртөж орон сууцны оршин суугчаас тухайн үед юу болсон талаар тодрууллаа.
-Тухайн үед яг юу болсон бэ?
-Яг нэг цагийн үед гэртээ унтаж байтал “түс” гээд дугарсан. Дээд талын даацийн хана нурж байгаа юм болов уу гэж бодоод цонхоор хартал гал авалцаж байсан. Тэгээд л бүгд сандраад, хувцсаа өмсөөд, доошоо шатаараа гарсан. Тэр үед хоёрдахь дэлбэрэлт нь болсон. Урд талаараа, орцныхоо хаалгаар гаръя гэхээр өөдөөс битүү гал авалцаад, гарах боломжгүй учраас арын хаалгаар гарсан. Гэтэл арын хаалга нь дотроосоо цоожтой, нэг давхрын айл нь цоожилчихсон. Манай аав, хамт байсан хүмүүс нийлээд, дотроосоо хөнжлөөр түлхээд, цонхыг нь хагалаад гарсан.
-Танай гэр бүлээс гэмтэж, бэртсэн хүн бий юу?
Гэмтсэн хүн байхгүй. Эд хөрөнгөөрөө л хохирлоо. Хүмүүс бүгд өмссөн хувцастайгаа, зарим нь хүүхдээ хөнжилд ороогоод, шалдан гараад гүйсэн. Ямар ч мэдээлэл байхгүй. Бид нар гэхэд машиндаа хоноод одоо л ирж байна.
-Танайх байрны даатгалтай юу. Машин нь шатсан уу?
Машин арай гайгүй. Дэлбэрэлт болж байсан газрын хажууд байсан болохоор аав гялс унаад гарсан. Байр ямар ч даатгал байхгүй. Ямар нэгэн мэдээлэл өгөөсэй. Гадаа -30 хэмийн хүйтэн байна. Энэ олон хүүхэдтэй хүмүүс хайчих вэ. Мэдээлэл гялс өгөөд, хурдан шийдэж өгөөсэй л гэж хэлмээр байна” гэв.