Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Иргэний хүсэлтийн дагуу тус мэдээллийг хүргэлээ. Өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэг жолоодож яваад 26 настай, дөрвөн хүүхдийн аав Гантулга гэх залуу осолд оржээ. Одоогоор Ханбогд сумын эмнэлэгт ухаангүй, духны яс бяцарсан нөхцөлд байгаа бөгөөд эмч нар яаралтай нисдэг тэргээр Улаанбаатар хотод зөөвөрлөхгүй бол амь насанд аюултай хэмээн үзсэн байна. Ар гэрийн зүгээс ОБEГ-т хандсан боловч 44 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд төлбөрийн чадамжгүй байгаа юм. Иймээс тэд осолд орсон залуугийн амь насыг аврахыг ОБEГ, ГССҮТ-өөс гуйж байна.