Монгол болон Турк Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана

Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар 100 гаруй сая дагагчтай найман инфлюэнсер Монголд ирээд байна. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ угтан авч, өвлийн аялалд нь амжилт хүслээ.
Тэд өнөөдөр Улаанбаатар хотоос Орхон-Булган аймгийг зорьж аян замдаа гарсан байна.
Өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн 100 гаруй сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонг Конг инфлюэнсерүүд “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэнэ.















