Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
БНАСАУ БНСУ-ын Ёнпён арал руу Баасан гарагийн өглөө 200 гаруй артиллерийн сум харвасныг БНСУ-ын тал мэдээллээ. БНСУ-ын зүгээс энэ үйлдлийг буруушааж, "өдөөн хатгасан шинжтэй үйлдэл” гэж тодотгосон байна.
Харвасан сумууд бүгд цэрэггүй бүсэд газардсан тул БНСУ-ын нутаг дэвсгэрт нэвтрээгүй байна. БНСУ-ын штабын дарга нарын нэгдсэн хорооноос эл үйлдэл нь ард иргэдэд хохирол учруулаагүй ч "Солонгосын хойгийн энх тайванд заналхийлж, хурцадмал байдлыг бий болгож байна" гэсэн юм.
БНАСАУ Солонгосын хойгт "хэзээ ч дайн болж болзошгүй” хэмээж дайны бэлэн байдалд ороод буй. Түүнчлэн БНСУ, АНУ хамтарсан байлдааны буудлагатай сургуулилт өчигдөр өндөрлөсөн. Үүнийг БНАСАУ зүгээр өнгөрөөхгүй гэж хэлж байсан удаатай билээ.