Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд чөлөөлсөн. Түүний оронд буюу Ерөнхий аудиторын орлогчоор ШШГЕГ-ын дарга асан Д.Загджавыг томилжээ.
Д.Загджав нь НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг төгсөж, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн, Улс төрийн ухааны доктор, профессор юм.
Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. 2017-2020 онд УУХҮ-ийн дэд сайд, 2020-2023 онд ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан.
Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.