Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх хэргийг илрүүлэн, шалгаж байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Иргэн Н.Төгсцогтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.