Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч Р.Даваажав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртлээ.
Хөөмийч Р.Даваажав 1985 оны үед ХБНГУ-д болсон “Монгол соёлын өдөрлөг”-т оролцож хөөмийгөө эгшиглүүлэхэд монгол хөөмийг хүн хөгжим гэж нэрлэн, дэлхийн олон улс орны хүмүүс шагшин магтаж байсан гэдэг.
Хөөмийн яруу тансаг аялгууг дэлхийн олон улс оронд таниулж яваа Р.Даваажав 2016 онд Франц улсын бүх муж, хотоор аялан тоглолт хийж, Монголын язгуур урлагийг олонд сурталчилж байсан нэгэн бөгөөд түүний хөөмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.