Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын талаарх оффтэйк гэрээний мэдээллийг шинжээч танилцуулав.
Тэрээр "40 их наяд төгрөгийн хулгайг тооцоолохдоо нийт есөн оффтэйк гэрээг бүхэлд тооцсон байсан. Энэ нь нийт дүнг 39 тэрбум ам.доллар гэж тооцсон учир нэгжийн үнийг 50 ам.доллар гэж бодсон өндөр тоо байгаа.
Нийт есөн гэрээг оффтэйк-т хамааруулсан. Үүнээс дөрөв нь борлуулалтынх байгаа юм. Тиймээс зөвхөн борлуулалтын дөрвөн оффтэйк гэрээг оруулж тооцсон. Үнийн зөрүүгийн тооцоололд оффтэйк гэрээний нөлөөлөл орсон байхад давхар тусад нь тооцож тооцооллын дүнг нэмэгдүүлсэн байна. Доорх дөрвөн гэрээний алдагдсан боломжийн зардал индексжүүлсэн дундаж үнээр тооцоход ойролцоогоор 330.5 сая ам.доллар болохоор байна" гэв.