Анxаар: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэгт аргал асааж, хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл болон зогсоолд байсан хоёр автомашин шатсан, халалт үүсэж эд анги гэмтсэн харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Иймд жолооч та бүхэн энэ мэт зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ