ХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын дэлхийн аваргын тэмцээнд I, II, IV байранд шалгарсан тамирчдыг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа.
Тэрээр “PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурд, хүч авхаалж самбаа, оюун санаагаа сорин өрсөлдөж I, II, IV байр эзэлсэн багуудад халуун баяр хүргэе.
Манай улс өнгөрсөн онд ЦХХЯ-ыг 2022 онд байгуулсан. Дэлхий дахины цахим эдийн засагт хувь нэмрээ оруулсан он жилүүд өнгөрч байна. Өнгөрсөн оны тайланд цахим эдийн засагт үзүүлж байгааг цахим спортын хувь нэмэр нийт борлуулалтын орлого 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Нэг жилийн хугацаанд 8.6 хувийн өсөлттэй байна. Эдийн засагт цахим спорт маш том хувь эзэлж, жин дарж байна.
PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аварга төрөн гарсанд бид бахархаж байна. Энэ нь орчин цагийн залуучуудын хурд хүч, авхаалж самбаа, оюун санаа ямар түвшинд байгаагийн хамгийн том илэрхийлэл гэж үзэж байна.
Би дижитал салбарын анхны сайдын хувиар дэлхийд нэр алдраа дурсгасан дүү нарыгаа бахархан хүлээн авч байна. ЦХХХ-ны сайдын тушаалаар цахим элч тодруулах журам гаргасан байдаг. Тиймээс дэлхийн аварга болсон "IHC Esports" багийн хамт олныг Монголын Улсын цахим элчээр өргөмжилж байна. Ирэх онд олон улсад зохион байгуулагдах тэмцээнүүдэд төр засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах болно.
Мөн "PUBG Mobile” цахим спортын дэлхийн аваргын тэмцээнд I, II, IV байр эзэлсэн тамирчдыг Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг болон ЦХХХЯ-ны Жуух бичгээр шагнаж байна.
Үүнээс гадна та бүхэнд тулгамддаг асуудал бол интернэтийн хурдны зөрүүгээс болж хоцрох асуудал үүсдэг. Тиймээс төрийн мэдэлд байдаг интернэтийн шууд урсгалаас шилэн кабел та бүхний бэлтгэл хийж байгаа байр руу татаж, нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернэтээр бэлтгэл хийх бололцоогоор хангахаар болсон. Энэ шийдвэрийг ЦХХХ-ны сайдын тушаалаар гаргаж, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК техникийн боломж бололцоог бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэсэн" гэв.