Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болох байсан хэдий ч хойшлогдлоо. Түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр энэ талаар дараах тайлбарыг өглөө.
"Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйл, 1.4-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзан гаргах саналыг тавьсан байна. Тэгэхээр энийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлэнэ гээд өнөөдрийн хуралдаан ингээд хойшиллоо.
Прокурорын зүгээс шүүгчээс татгалзан гаргах саналыг тавьсан. Өмгөөлөгч П.Эрхэмбаяр болон өмгөөлөгч н.Батсүх нар шүүх хуралдаан дээр оролцсон. Татгалзан гаргах нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг тайлбарыг хийсэн боловч ерөнхий шүүгч танилцуулж шийдвэрлэнэ гээд ийм шийдвэр гарлаа" гэв.