Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Одбаяр томилогджээ.
Тэрээр “Би хүний алдар хүнд, нэр төрд халдахгүйгээр ажиллах зарчим баримтална. Ардчилсан намын унасан шалтгаан бол хоорондоо харилцахгүй, хэлэлцэхгүй, иргэдээ сонсоогүйгээс болсон гэж бодож байна. Цаашид Ардчилсан намынхаа эв нэгдэл, бодлогыг зөв тодорхойлох болно.
Залуу хүний хувьд өрсөлдөх, сөргөлдөхийн ялгааг харуулж ажиллана. Сонгууль болоход хугацаа байна. Ардчилсан нам алдаагаа харсан. Харин МАН харж байгаа үгүйг мэдэхгүй байна. Бид эв нэгдэл, зорилгоо тодорхойлсон. Манай нам маш олон лидертэй ч бидэнд хамтарч ажиллах менежмент хэрэгтэй.
Би Монгол паспортыг дэлхийн хамгийн хүчтэй паспорт болгоно гэж боддог. Үүний хүрээнд нийгмийн асуудал шийдэгдэх боломжтой гэж харж байна” гэлээ.