Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Дуучин Женнифер Лопез 10 жилийн дараа соло цомгоо гаргах гэж буйгаа зарлалаа. Түүний шинэ цомог 2024 оны 2-р сарын 16-нд цацагдах товтой байна. Мөн тухайн өдөр дуучин бүсгүй “This is me…Now:The film” хэмээх киногоо цацах гэж байгаагаа шүтэн бишрэгчитгэйгээ хуваалцлаа. Шинэ цомгийнх нь эхний дуу болох “Can’t get enough” 1-р сарын 10-нд олны хүртээл болох юм. Энэ удаагийн цомогтоо өнгөрсөн амьдрал, даван туулсан зүйлс гэх мэт өөрийн амьдралын туршлагаа дуунууддаа сийлсэн ба нөхөр Бен Афлектаа зориулсан бүтээл гэдгийг нуусангүй. Хосууд анх гэрлээд салснаасаа хойш 20 жилийн дараа нийлсэн билээ.