ГОВЬ-ийнхон анхны “ноолууран өвлийн гутал”-аа хэрэглэгчдийн хүртээл болгоод удаагүй байна. Тэдний урласан шинэхэн бүтээлийг гайхах бахдах нэгэн олон байгааг цахим орчинд хөврөх хэрэглэгчдийн эерэг сэтгэгдлээс харж болох юм.
Тэдний шинэхэн бүтээгдэхүүн хувцаслалтын ямар ч хэв шинжтэй төгс зохицно. Учир нь “cashmere boots” нь ямар ч цаг үед өөрөөр хэлбэл оффисын орчин, чөлөөт уулзалт гээд хаана ч хэнд ч хамгийн таатайгаар нийцэхээр цэмцгэр хийцтэй урлажээ. Комбат загварын гутал нь таны шүүгээнд заавал байх ёстой гутал бол яах аргагүй мөн болохыг загварын мэргэжилтнүүд онцолдог билээ .
Тэгвэл анхны “ноолууран өвлийн гутал”-ыг хэрхэн загварчилж, хөнгөн атлаа дулаахан бүтээгдэхүүнээр загварлаг лүүк бүрдүүлэх зөвлөмжийг “ГОВЬ”-ийнхон хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Уг гутал нь халтирахгүй арзгар ул, хагас түрийтэй комбат загвартай тул хувцаслалтын ямар ч хэв маягт хамгийн таатайгаар уусна гэдгийг дахин дахин онцлох нь зүйтэй.
СОНГОДОГ ХАР
Тус гутал нь цэмцгэр, нарийн хийцтэй тул таны ажил хэрэгч төрхийг илүү хээнцэр атлаа, хөлд тухтай лүүк бүрдүүлэхэд туслах болно. Тухайлбал хар урт савхин юбкан дээр цагаан өнгийн оффис цамц аль эсвэл хар өнгийн хоолойтой цамцыг хагас түрийтэй ноолууран гуталтай хослуулснаар минимал, цэмцгэр төрхийг бүрдүүлэх боломжтой юм. Уг лүүкэн дээр мэдээж үсний засалтыг ч мөн анхааралдаа авахыг зөвлөе.
ЭЛСНИЙ ШИРХГИЙГ САНАГДУУЛАМ ОРГАНИК БОР
Энэ өвөл чөлөөт хэр нь загварлаг лүүк загварын ертөнцөд хүчээ авч буй тренд болж буй. Хөвсгөр куртка, зузаан том ороолт, бөмбөлгөн чимэглэлтэй малгайн дээр шаргал өнгийн ноолууран комбат гутал гээд төсөөлөхөд хамгийн тухтай лүүк танд төсөөлөгдөж байна уу? Амралтын өдөр агаар салхинд гарахдаа дээрх лүүкийг бүрдүүлбэл тав тухтай ч таныг хамгийн загварлаг нэгэн болгоно гэдэгт итгэлтэй байна.
“Өвлийн ноолууран гутал” нь саарал, хөх, ноолуурын органик бор болон хар гэх 4 өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байна. Гутлын дотор тал нь ноосон доторлогоотой. Түүнчлэн ноолууран материал нь орчны температураас шалтгаалан халуунд хөрж, хүйтэнд дулаан байлгадаг гэдгээрээ онцгой түүхий эд юм.
Та хүсвэл нэмэлтээр уснаас хамгаалах шүршигч ашиглах боломжтой. Та гутлаа зөвхөн зориулалтын хими цэвэрлэгээнд цэвэрлүүлэхийг зөвлөе.