Өдгөө 40 настай реппер Никки Минаж саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа гоо сайхны мэсэл засал хийлгэсэндээ харамсдаг талаараа хэлжээ.
Дуучин бүсгүй “Хэрвээ чи биедээ сэтгэл ханамжгүй байж, өөрчлөх юм бол хэзээ нэгэн өдөр харамсах магадлал өндөр шүү” гэсэн аж.
Тэрбээр хуучин зургуудаа хараад “зүгээр л байсан байна шүү дээ” гэж бодох болсон талаараа хуваалцсан юм. Дуучин бүсгүй өөрийгөө өөрчилмөөр санагдсан үе нь уран бүтээлийн карьер нь ид өссөн үетэй холбоотой талаар хэлсэн байна. Тодруулбал, нэр алдарт хүрч байсан нь түүнийг загасны хоргонд оруулсан мэт санагдаж, хүн бүхэн өөрийг нь шүүдэг байж. Харин хүүгээ төрүүлснийхээ дараа амьдрал нь өөрчлөгджээ. Тиймээс дуучин бүсгүй өөрийгөө гололгүй, байгаагаар нь хайрлахыг бусад залуу эмэгтэйчүүдэд зөвлөсөн байна.