Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэллээ.
Тэрээр, "Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого барьдаг ч цөөн хэдэн аж ахуйн нэгжид хамаатай шийдвэр болдог гэх шүүмжлэл бий. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
- Татварын орчин
- Зээлийн олдоц, өртөг
- Мэргэжлийн ажиллах хүчний нөөц
- Авлигатай холбоотой асуудлууд
- Төр хувийн хэвшлийнхний хийж чадах ажлыг хийдэг зэрэг асуудлыг хуулиар зохицуулах боломж гарч байна" гэв.