Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой болжээ. E-Mongolia, Ekids-ийг дата шаардахгүй ашиглах боломжийг ЦХХХЯ, оператор компаниуд хамтран олгосон байна.
Энэ цонхыг нэвтрүүлснээр хэд хэдэн давуу тал үүснэ:
- Өнөөдрийг хүртэл И-Монголиа зөвхөн насанд хүрэгчдийг таньж, төрийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин хүүхдүүд и-кидс цонхоор нэвтрэх боломжтой боллоо. Нэвтэрсний дараа QR код гарч ирнэ. Тэрхүү кодыг хүүхдийн ээж аав, асран хамгаалагч гар утсандаа уншуулна. Үүний дараа хүүхэд ээж аавтайгаа шууд холбогдох нөхцөл бүрдэнэ.
- “Сургуульдаа ирлээ”, “Гэртээ ирлээ” гэсэн сонголтууд гарч ирнэ. Эдгээрийг сонгосноор хүүхэд байршлаа ээж аав руугаа илгээх боломжтой. Байршил гэсэн хэсэгт дарахад ямар нэг зөрүүгүйгээр байрлалыг мэдээлнэ. Хүүхэд нэг товчлуур дээр дараа байршлаа мэдээлнэ.
- Цахим орчныг хэрхэн зөв ашиглах вэ? Цахим гадуурхлаас хэрхэн сэргийлэх вэ гэх мэт зөвлөгөөг хүүхдэд өгнө.
- Цагдаад мэдээлэл илгээх цонх бий. Хүүхэд гэмт хэрэгт өртсөн бол, гадуурхагдсан бол, өөрт нь халдахыг завдвал, хэн нэгэн дагасан гэх мэт сэжиг бүхий тохиолдол гарвал энэ товчлуур дээр дарна. Хүүхэд тухайн этгээдийн зургийг аваад, зургаа илгээж болно.
- 101, 102, 103, 105 гэх мэт яаралтай тусламжийн дугаар рүү хүүхэд сонгоод шууд залгаж болно.
- Цахим хөгжил харилцаа холбооны сайд “Бидний уриалгыг үүрэн оператор компаниуд дэмжиж, и-монголиа, и-кидсийг ашиглахад дататай байхыг хэнээс ч шаардахгүй болсон. Google famlily link аппликэйшн хүүхдийн цахим хэрэглээг хязгаарладаг, олон улсад түгээмэл ашиглагддаг. Бид “Гүүгл” компанитай хамтран энэ аппликэйшнийг монгол хэл рүү хөрвүүлнэ” гэв.