1000 гаруй хүний амийг авч одсон хоёр газар хөдлөлт болсны дараа Афганистанд дахин газар хөдлөлт болов. Уг газар хөдлөлт 6.3 магнитудын хүчтэй байсан ба Херат хотын ойролцоо болсныг албаныхан мэдээллээ. Сүүлийн газар хөдлөлтөөс болж нэг хүн амь үрэгдсэн байна. Мөн 100 орчим хүн эмчлүүлж байгааг ДЭМБ-аас зарлаад байна.
Өмнөх хоёр удаагийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийн 90 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байсныг НҮБ-ын хүүхдийн сангаас мэдэгдсэн. Учир нь эрэгтэйчүүд өглөө эрт ажилдаа явахаар гарснаас болж хохирогчдын нас, хүйс ялгаатай байгаа гэсэн юм. Афганистан дахь байшин барилгууд чанаргүй, баталгаагүй байсан тул өмнөх удаагийн газар хөдлөлтүүд дээр үй олон байшин барилга нурж сүйдэн, улмаар хүний амь нас хохирсон гэж хэвлэлүүд мэдээлж байна.
2021 онд Талибууд засгийн эрхийг авснаас хойш тус улсад шууд ирдэг гадны тусламж зогссон байдаг. Афганистан нь дэлхийн хамгийн орхигдсон, эдийн засгийн хямрал гүн гүүрлэсэн орон гэдгийг хэвлэлүүд мөн тодотгож буй. Хамгийн сүүлд мөн л 1000 гаруй хүний амь үрэгдсэн газар хөдлөлт өнгөрсөн оны 6-р сард тус улсад болж байсан билээ.
Эх сурвалж: BBC