Хот хариуцсан сайд болон Хууль зүйн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлж, Ардчилсан намынханд хандлаа. Тэрээр:
“…Э.Бат-Үүл хотын дарга байхдаа Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэгтэй нийлж, Удирдлагын академийн газар дээр орон сууцны хотхон барьж л байсан. Хариуцлага тооцъё гээд ярихаас “Сөрөг хүчин рүүгээ дайрлаа” гээд хаацайлаад байж болохгүй. С.Одонтуяа гишүүн УИХ-ын дэд даргын хувиар энэ асуудал дээр хатуу байр суурьтай байх хэрэгтэй шүү.
Ч.Сайханбилэг байна. Т.Бадамжунай баригдаад л хүрээд ирлээ. Ч.Сайханбилэгийгээ та нар авчрах хэрэгтэй. Эндээс Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулаад санхүүжүүлээд байхаа болих хэрэгтэй. Б.Энхбаяр дарга удахгүй системийг нь ил болгоод, удахгүй олон нийтэд хэлэх нь зүйтэй байх. Сахал Д.Эрдэнэбилэгээс намынхаа санхүүжилт авахаа зогсоох ёстой. Энэ бол асуудал шүү. Тал талдаа л энэ асуудлыг шийдье. УИХ-аас миний хүсэх зүйл нь Нийслэлтэй холбоотой авлигын асуудалд энд хүрээд цэг тавьцгаая.
Хэрвээ бид хөдлөөгүй бол Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэттэй холбоотой асуудлууд ужгираад л байх байсан. “Та энэ асуудлыг гаргаж тавьснаараа нийгмийг их бухимдуулж байна гэж олон хүн надад хэлдэг. Намынхаа нэр хүндийг унагаж байна, намынхаа журмын нөхдийг хүнд байдалд оруулж байна гэдэг. Би журмын нөхдөө энэ танхимаас гаргах асуудлаар санал хураахад энэ танхимд орж ирээд л сууж байсан. Надад хувь хүний хувьд Т.Аюурсайханд тэгж хандах хэцүү. Байнга янз бүрийн мессежүүд ирнэ. Т.Бадамжунайгийн гэр бүлээс “Өшөө авна гэдэг мессеж нэлээн олон хүнд ирсэн. Х.Нямбаатар сайд ч үүнийг авсан байх. Ингээд яваад байх хувь хүний хувьд төвөгтэй. Наад суудал чинь үүрдийн биш ээ гээд л баахан хүн мессеж бичдэг. Үнэн. Гэхдээ ийм асуудлуудыг бид мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж явсаар Монгол улсыг ийм байдалд оруулчихсан нь үнэн байхгүй юу даа.
Бид цэвэрлэгээ хийх гэж оролдож байгаа. Гэтэл АН-ынхан авлигачдаа бөөгнөрүүлж авч байгаа шүү. Та нар намдаа аваад, жагсаалтаа оруулаад, тэр хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлээд явчихвал ямар юмных нь цэвэрлэгээ байх вэ дээ.
АН-ынхан та нар Чингис бондын 1,5 ам.долларыг аваад, зүгээр л фракцаараа хувааж авсан шүү. Одоо 1,4 тэрбум ам.доллар нь төлөгдөж байна. Сая л бид нар дефольтоос гарсан шүү. Өөрсдөдөө зориулаад та нар өршөөлийн хууль баталчихсан шүү. Хууль хяналтын байгууллагуудад хүндрэл болоод байгаа асуудал нь Ил тод байдлын тухай хууль. Ийм зүйл дахиж хэзээ ч гарч болохгүй ээ. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал сонгуулийн өдөр хийж байсан ажил шүү. Энэ бол Ц.Элбэгдоржийн хийж байсан ажил шүү. Засгийн газраа хуралдуулахгүй л “Эрдэнэт”-ийн 49 хувийг нэг залууд өгч байсан. Ийм зүйлүүд дээр хаа хаанаа шүүмжлэлтэй хандъя” гэлээ.