Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадмын түрүү бөх, улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн эсэх асуудлын талаар албаныхан мэдээлэл өглөө. Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг “Шинжилгээний Б сорьцын хариу эерэг гарсан. Нэгэнт допинг хэрэглэсэн нь тогтоогдсон учраас бүх асуудлыг хуулийн хүрээнд ярина. Шинжилгээ баталгаатай, үүнд эргэлзэх хэрэггүй” гэлээ.
Улсын арслан М.Бадарчийн А сорьцын шинжилгээний хариу эерэг гарч, түүний Б сорьцын шинжилгээний хариуг хүлээж байсан юм.