БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин БНСУ-д айлчилж магадгүй тул энэ ажилд яаравчлан бэлдэж эхэлсэн хэмээн тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёлын албанаас мэдэгдлээ.
БНХАУ-ын Ханжөү хотод болж буй Азийн наадмын үеэр БНСУ-ын ерөнхий сайд Хан Док Су Ши Жиньпинтэй уулзсан байна. Энэ үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч БНСУ-д айлчлах талаар нухацтай бодно гэж хэлснийг эх сурвалжууд эш татав. БНСУ-д айлчлах талаар Ши Жиньпин нэг бус удаа дурдсан тул дипломат шугамаар холбогдох хийгээд бусад ажилд бэлдэж эхлэх тухай БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чо Тэ Ён мөн мэдэгджээ. Түүнчлэн энэ айлчлал нь хоёр улсын харилцаанд томоохон алхам болох бөгөөд БНХАУ-тай харилцах харилцаандаа анхаарах нь Юн Сук Ёлын засгийн газрын чухал зорилтуудын нэг аж. Гэхдээ уг айлчлал энэ жил болохгүй байх өндөр магадлалтай ба БНСУ-ын талаас айлчлалтай холбоотой бүх ажилд шамдана гэв.
Эх сурвалж: YONHAP