Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Налайх дүүргийн I хорооны нутаг болох Өндөөгийн гарам, Халгайтын-Амын задгайд зугаалж явсан дөрвөн хүний нэг нь Тэрэлж голын усанд ороод, живсэн гэх дуудлага есдүгээр сарын 20-ны 18:35 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид 19:26 цагаас 20:36 цаг хүртэл тус дүүргийн III хорооны оршин суугч 34 настай эрэгтэй М-ыг эрэн хайх ажиллагааг 10 км газар голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 21-ний 08:00 цагт дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.